|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 11:06
Өчигдөр, 10:47

500 грамм алтны эзнээр Ч.Санжаадамба тодров

500 грамм алтны эзнээр Ч.Санжаадамба тодровБНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн төв Шилийн хотод хасар бөхийн барилдаан болжээ. Тус барилдаанд Өвөрмонгол, Монголын тус бүр шилдэг найман бөх оролцож хасагдах журмаар өрсөлдсөн бөгөөд манай улсаас улсын аварга С.Мөнхбат, улсын заан Ч.Санжаадамба, улсын заан М.Өсөхбаяр тэргүүтэй шилдэг найман бөх хүч үзсэн байна. Улмаар энэхүү барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, 500 грамм шижир алт болон үнэ бүхий зүйлийн эзэн болжээ. Харин улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэсэн байна. Үүнээс гадна тус тэмцээнд оролцсон бөх бүрт 5000 юанийн үнэтэй алтан зоос бэлэглэсэн аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.