ОБЕГ: Голд осолдсон хүмүүсээс 50 настай иргэн, 5 сартай хүүхдийн цогцсыг олоод байна
Арван хүн Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч, 7 хүн голын усанд осолдсон талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Тэгвэл тэдгээр хүмүүсээс хоёрынх нь цогсыг олоод байгаа аж. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг 2021.04.21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, Эрүүл мэндийн төвийн эмч, Засаг даргын Тамгын газар, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газарт ажиллаж байна.
- Т /62 настай, эрэгтэй/,
- Ц /50 настай, эрэгтэй/,
- Г /нас тодорхойгүй, эрэгтэй/,
- У /38 настай, эмэгтэй/,
- У /32 настай, эмэгтэй/,
- Б /8 настай, эмэгтэй/,
- А /5 сартай, эмэгтэй/ нар осолдсон болох нь тогтоогдсон тул тухайн газар оронд тандалтын ажиллагааг зохион байгуулж өнөөдөр /2021.04.22-ны/ өглөө 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.