“Ланд крузер” загварын машинтайгаа голд урссан 5 хүнийг хайж байна

747

“Ланд крузер” загварын машинтайгаа голд урссан 5 хүнийг хайж байна

 

Автомашинтайгаа явсан зургаан хүн Бэлтсийн голын усанд урсаж, нэг нь эсэн мэнд гарч явган явсаар онцгой байдлын газарт дуудлага өгснөөр үлдсэн таван хүнийг одоо хайж байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн “Бэлтсийн-Ам” гэдэг газар тус багийн “Бөштиг”-ийн рашаанаас Улаан-Уул сумын чиглэлд “Ланд крузер-80” загварын автомашинаар зорчиж явсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат иргэн 49 настай эрэгтэй Б, 48 настай эмэгтэй С, 26 настай эмэгтэй Б, 20 настай эрэгтэй Б, 10 настай эрэгтэй Б, 4 настай эрэгтэй Т нар автомашинтайгаа Бэлтсийн голын усанд долоодугаар сарын 15-ны өдрийн 19:00 цагийн орчим урссан ба автомашин урсах явцад иргэн 26 настай, эмэгтэй Б эсэн мэнд гарч явган явсаар долоодугаар сарын 16-ны өдрийн 23:00 цагт Хатгал тосгонд ирж тус аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн, хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд өнөөдөр үүрээр буюу долоодугаар сарын 17-ны 04:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

 

Эх сурвалж: ОБЕГ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>