Ш.Батхүү гадагшаа эмчилгээнд явах хүсэлт гаргажээ
Одоогоор тэрбээр эмнэлэг болон гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирсан байгаа ч гадаадад нарийвчилсан шинжилгээ өгөх шаардлагатай байгаа аж. Тиймээс Ш.Батхүү гадаадад шинжилгээнд орох хүсэлтэй байгаагаа хуулийн байгууллагад гаргажээ. Харин одоогоор прокурорын байгууллагаас түүний тавьсан хүсэлтэд хариу өгөөгүй байгаа аж.
Ш.Батхүүгийн хувьд чихрийн шижин өвчтэй бөгөөд өвчин нь хүндэрсний улмаас гар, хөл нь мэдээгүйжиж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзэн батлан даалтад гарсан юм.
Өглөөний сонин