Өнөөдөр бурхан багшийн Их дүйчин өдөр ТОХИОЖ байна

345

Өнөөдөр бурхан багшийн Их дүйчин өдөр ТОХИОЖ байна

 

Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр бурхан багш эхийн хэвлийд оршсон, бурханы хутгийг олсон, гаслангаас ангижарсан гурван том үйл явдал давхацсан тул ийнхүү дүйчин өдөр гэж нэрийджээ. Их дүйчин өдрөөр арван хар нүглийг тэвчиж хомхой сэтгэлээ татах, сөрөг зүйл бодохгүй, шунал тачаалыг тэвчиж, бие хэл сэтгэлээр үйлдэх нүглийг цээрлэдэг. Хамгийн чухал нь хорт зуршил, махан хоолноос татгалзах нь энэ өдрийн утга учир юм. Хэрэв маанийг 1 удаа уншвал буян 3 дүнчүүр болж арвижна. Тухайлбал, багш болон өөрийн дээдэс таалал төгссөн өдөр буян үйлдвэл живаа дүнчүүр болно. 
Нар хиртсэн өдөр буян хийвэл дүнчүүр болно. Сар хиртсэн өдөр хийсэн буян живаа дүнчүүр болно. Сайн цагт хийсэн бүхэн 100 дахин арвижна” гэж Банчин шагжаа ширий номолжээ. Буян үйлдэхдээ тодорхой өдрүүдэд үйлдвэл хэрхэн яаж өсөн үржих талаар энэ мэт сургасан байна. Түүнээс гадна сар бүрийн шиний 8, 14, 15, 22-ны өдөр хийсэн буян 100 дахин арвижих учиртай аж. Иймээс өчүүхэн буян үйлдсэн ч үр дүн нь цаглашгүй гарна гэж үздэг. Бие, хэл, сэтгэлийн үүднээс буян үйлдэхийг хичээх нь зохимжтой гэж мэргэд онцолдог билээ.
Өнөөдөр Монголын бурхан шашинтны төв /МБШТ/ Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд “Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе” уриан дор ёслолын арга хэмжээ болно. Үүнд:
05:00 - МБШТ Гандантэгчэнлин хийдийн цорж лам, гавж Б.Чойжилсүрэн сүсэгтэн олонд Их хөлгөний тэтгэн ариусгах сахил /Тэгчэн сожин/ хүртээнэ.
06:00 - Сожин хурна /Гандан дуган/
07:00 - Бурхан багшийн чого хурна /Гандан дуган/
09:00 - Шашны Соёмбот тугийг ёслол хүндэтгэлтэйгээр мандуулна.
09:05 - Бурхан багшийн Ринсрэл залах /Батцагаан дуганы хоймрын шүтээнд/
09:15 - Тэргүүн хамба лам тэргүүтэй лам хуврагууд, хүндэт зочид мандал өргөнө.
09:25 -  Дуун тахил /Морин хуурын чуулга/
09:35 - МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж, Д.Чойжамцын айлдвар мэндчилгээ
09:45 - Төр засгийн төлөөлөгчид Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүлнэ.
09:50 - БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён М П Сингх мэндчилгээ дэвшүүлнэ.
09:53 - БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Ж Адилбаев мэндчилгээ дэвшүүлнэ.
09:55 - АБЭТБХ-ЫН Ерөнхий нарийн бичгийн дарга, МБШТ Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав мэндчилгээ дэвшүүлж, айлдвар айлдана.
10:05 - АБЭТБХ-ын Үндэсний төвүүдийн баярын мэндчилгээг хүргэнэ.
10:15 - Монгол дахь шашны төлөөлөл “Энх тайвны залбирал" үйлдэнэ.
- Исламын шашны төлөөлөл
- Үнэн алдартны шашны төлөөлөл
- Католик шашны төлөөлөл
10:30 Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн айлдвар, мэндчилгээг Энэтхэг улсын Дармасала хотоос шууд дамжуулна.
11:30 МБШТ Гандантэгчэнлин хийдийн Цорж лам, гавж Б.Чойжилсүрэн Бурхан багшийн намтар, зохионгуйн талаар айлдвар айлдана.
11:40 ШДС-ийн багш, лхаарамба Д.Жавзандорж Бурханы шашин ба ёс суртахуун сэдвээр айлдвар айлдана.
11:50 Шагнал гардуулах ёслол, МБШТ Гандантэгчэнлин хийдээс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хийдэд Өөлдийн таван шүтээнийг гардуулна.
12:00 Лам хуврагууд шашин дэлгэрэхийн ерөөл уншиж хөтөлбөр жаргаана. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>