Эмч нарын цалинг 3 саяд хүргэнэ

326

Эмч нарын цалинг 3 саяд хүргэнэ

 

Эрүүл мэндийн салбарын ажилчид төв талбай дээр суулт зарлаад байсан. Тэгвэл тэмцлийн үр дүн гарч, цалинг нь нэмэх хэлэлцээрт хүрчээ. Тодруулбал, 

Эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлэхийг шаардсэн эрүүл мэндийн салбарын ажилтнууд улс орон даяар тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, шаардлагын хариугаа нэхэн, талбай дээр 3 өдөр суулт хийсэн билээ. 

МҮЭ-ийн холбооноос эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлэхийг шаардлагыг дэмжиж, УИХ, Засгийн газарт санал шаардлага дахин хүргүүлж байгаагаа мэдэгдэн, хэвлэлийн хурал хийсэн. мөн мэмаүэ-ийн холбоо, эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлэх түр хороо-ноос "Эмч, ажилтнууд тэмцлийн дараагийн шат руу шилжихээр боллоо" сэдэвт хэвлэлийн хурлыг сүхбаатарын талбай дээр зохион байгуулж, шаардлагыг үл тоомсорлож, шийдвэрлэхгүй бол "ажил хаялт" зарлахаа мэдэгдсэн юм. 

Суултын үеэр нам, бүлгээ төлөөлөн УИХ-ын 8 гишүүн, Эрүүл мэндийн Сайд С.Энхболд, төрийн нарийн бигийн дарга Ц.Эрдэмбилэг, ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр, ЭТБХЗГ-ын дарга Б.Буянтогтох, НЭМТБХЗГ-ын дарга Л.Энхсайхан нар болон Гавьяат эамч Б.Бүргэд, Төрийн соёрхолт эмч С.Сүхбат, З.Түмэн-Өлзий нар мөн ирж, эрүүл мэндийн салбарынхны тавьсан шаардлагыг дэмжиж, улсын төсөвт зохих санал, шаардлагуудыг тавьж дэмжихээ илэрхийлжээ. 

Тэгвэл эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлэх асуудлаар салбарын яамтай тохиролцоонд хүрч, салбарын нэмэлт хэлэлцээ хийжээ. Эмч, ажилтнуудыг эрүүл мэнд, амь нас, эрсдлийн даатгалд хамруулах, монголын эрүүл мэндийн салбарынхан бүхэлдээ улаан бүс болсон тул улаан, ногоон бүсээр ялгаварлахгүй байх (Энэ заалт нийт ажилтнуудад ялгаваргүйгээр хамруулахаар болсон) асуудлаар ярилцан, нэгдсэн тохиролцоонд хүрсэн байна. 

эрүүл мэндийн салбарын 2020-2021 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийг дүгнэх, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар эмя дээр хэлэлцээрийн бүрэлдэхүүн ажиллаж, тус хэлэлцээрийн 2020 оны биелэлт 68,4 хувьтай дүгнэгдлээ. Нэмэлт хэлэлцээрийг байгуулж талууд тохиролцон, гарын үсэг зурж албажуулсан ба нэмэлт хэлэлцээрт 3.3 дахь заалтад нэмэлт өөрчлөлт оруулж, “Эрүүл мэндийн ажилтнуудын үндсэн цалинг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон 2 дахин нэмэгдүүлэх, цаашид дундаж цалинг гурван сая төгрөгт хүргэхийн төлөө хамтран ажиллана” гэсэн томъёоллоор талууд тохиролцжээ. 

Эх сурвалж: МЭМАҮЭ-ийн холбоо, Эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлэх ТҮР ХОРОО

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>