С.Амарсайхан: Эрээнд гацсан 3 мянган тонн барааг татан авахад төмөр замын хүчин чадал чухал

414

С.Амарсайхан: Эрээнд гацсан 3 мянган тонн барааг татан авахад төмөр замын хүчин чадал чухал

 

Шадар сайд С.Амарсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, МХЕГ-ын дарга Т.Гантулга болон бусад албаны хүмүүс Замын-Үүдэд ажиллаж байна. Замын-Үүд дэх ачаа эргэлтийн нөхцөл байдал хүндэрсэн тул боомтын удирдлагуудыг солиод багагүй хугацаа өнгөрсөн билээ.
Замын-Үүд боомтоор ачаа эргэлтийг сайжруулах ажлын хүрээнд арга хэмжээнүүдийн талаар Замын үүд дэх гаалийн албаныхан мэдээлэв. Ингэхдээ 2021 оны долдугаар сарын 1-ны байдлаар чөлөөт бүс болон бүсийн гадна талбайд нийт 2600 тээврийн хэрэгслийн дараалал үүссэн байна. Харин долдугаар сарын 30-ны өдрийн байдлаар чөлөөт бүсийн хашаанд 237, гадна талбайд 1285 тээврийн хэрэгсэл байгаа аж. Долдугаар сарын 18-аас эхлэн хилээр нэвтрэх дарааллын дугаарыг олгож байна.
Авто замаар тээврийн хөдөлгөөнийг зохицуулахаас гадна төмөр замын ачаа эргэлтэд анхаарлаа хандуулж эхэлсэн талаар албаныхан хэллээ. Тодруулбал, Эрээн хотын өргөн цэргийн тавцан дээр 50 вагон ачигдаж, гаалиар орж ирэхэд бэлэн болсон байна. Цаашид наймдугаар сарын зохион байгуулалтаа арга хэмжээгээ нарийвчилж уялдууж чадвал Хөх хот болон Эрээний төмөр замтай ярилцаж, төмөр замын тээврийг нэмэгдүүлэх боломжтой аж.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Одоогийн байдлаар Эрээний талд 3 мянган тонн орчим ачаа бараа гацсан байгаа. Эдгээрийг татан авахад төмөр замын вагоны хүчин чадал чухал. Үйлдвэрлэгч үйлчилгээний байгууллагуудын бараа, бүтээгдэхүүнүүд хэдэн сар гацсан. Өдөрт 110 машин хилээр гарч байгаа. 150-160 тээврийн хэрэгсэл өдөртөө гаалиар орж ирж байна” гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>