Сургууль, цэцэрлэгийн засварыг энэ сарын 20-ноос өмнө дуусгах үүрэг өгчээ

404

Сургууль, цэцэрлэгийн засварыг энэ сарын 20-ноос өмнө дуусгах үүрэг өгчээ

 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар таван чиглэлд 20 төрлийн үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өгчээ. Тухайлбал, хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн захиалагчийн хяналтыг сайжруулж,  барилга угсралтын бүх шатанд стандарт, технологийн норм нормативыг мөрдлөг болгох, хяналтын инженерүүдийг талбайд тогтмол ажиллуулахыг үүрэг болгосрн байна.2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд авто замын засвар болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг наймдугаар сарын 25-ны дотор дуусгахыг даалгажээ.
Мөн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар, стандартад тогтмол хяналт тавих, нөөц бүрдүүлэх ажлуудыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна. Түүнчлэн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэд хэдэн чиглэл өгчээ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын ажлуудыг наймдугаар сарын 20-ны дотор дуусгахаас гадна хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, “School police” ажиллуулах бэлтгэл хангахыг холбогдох албаныханд даалгажээ. Үүнээс гадна ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын авто замын тэмдэг, тэмдэглэгээг засварлах, шинэчлэх, хурд сааруулагчийг стандартын дагуу байршуулахыг анхааруулсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>