Богдхан төмөр замын суурь бүтцийн зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“e-Mongolia” систем 1,9 сая хэрэглэгчтэй, 3,3 сая үйлчилгээ үзүүлсэн, тус системд төрийн 56 байгууллагын 539 үйлчилгээ оржээ. Хатуу хөл хорионы үед иргэд, аж ахуйн нэгжүүд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах нь зургаа дахин нэмэгдсэн байна. Нийт 1,2 сая иргэнд вакцины гэрчилгээ олгожээ. Иргэд төрийн үйлчилгээг авснаар төрийн байгууллага руу ирж очих зардал, шаардагдах баримт бичиг бүрдүүлэх зардал, үйлчилгээ авахдаа зарцуулж буй хугацааны зардал зэрэгт 27 тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн судалгаа хийжээ.
Сайжруулсан шахмал түлшний түүхий эд /мидлинг/ болон барьцалдуулагчийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах, үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг БНХАУ-ын Эрээн хотоос татан авах, түүхий эдийн авто тээвэрлэлтийн хэвийн үйл ажиллагааг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авна.Нийслэлийн зургаан дүүргийн нийт есөн агуулахад 11,663 тн, баруун бүсийн үйлдвэрийн хашаанд 2413 тн буюу нийт 14,005 тн түлшний нөөцтэй байна.