"Михаил"-ийн бодол юу вэ?
Төрийн дунд, доод шатны албан тушаалтнуудын хүнд суртал, төрийн өмчит компаниудын худалдан авалт зэргийг дагасан авлигыг халах ажилд нь бас алга ташигч олон байгаа юм. Түүнчлэн бүтээн байгуулалтын томоохон төслүүд ч шинээр хөдөлж эхлэв. Улс төрийн хувьд бол ямар ч байсан намынхаа дотоодод ойлголцлыг бий болгосон гэж харагдаж байгаа юм.
Тэгэхээр Монголын төрд Х.Баттулга гэдэг хүн хэрэгтэй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзсэн бол ямар нэг улс төрийн үзэл баримтлалгүйгээр хамтарч ажиллах нь хүн цочирдохоор “дотносол” биш гэв.