БНСУ-ын тал Монголоос нислэг хүлээж авахгүй
Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос КОВИД-19 халдварын тохиолдол батлагдах нь нэмэгдсээр байгаа аж.
Иймд БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас "БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу есдүгээр сарын 10, 11-ний өдрүүдийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна.
Гэхдээ Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт өөрчлөлт ороогүйг МИАТ ТӨХК-аас мэдэгдэж, дээрх өдрүүдэд тухайн чиглэлийн тийз авсан зорчигчид тийз авсан газраа хандахыг тус компаниас зөвлөжээ.