“Өдөрт 500-700 сая төгрөгийг шаардлагагүй шинжилгээнд зарцуулж байна“
Сүүлийн өдрүүдэд дельта хувилбарын тархалтаас үүдэн халдварын тохиолдол эрс нэмэгдэх болсон. Үүнтэй холбогдуулан ойрын хавьтал болсон иргэд шинжилгээ өгөх нь нэмэгдэж байгаа талаар мэдэгдсэн. Ингэхдээ өдөрт 500-700 сая төгрөгийг шаардлагагүй шинжилгээнд зарцуулж байгаа аж. Халдварын тархалт өндөр байгаа үед шинжилгээний тактик өөрчлөгдөж байгаа тул иргэд олон нийтийг шаардлагагүй бол шинжилгээнд хамрагдахгүй байхыг ЭМЯ-аас анхаарууллаа.