Ариутгалын бодис ууж, хордсон иргэн эмнэлэгт хүргэгджээ

402

 

Ариутгалын бодис ууж, хордсон иргэн эмнэлэгт хүргэгджээ

 

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ариутгалын бодис ууж хордлогод орсон хүн хүргэгдэн иржээ.

"Милко” компанид ажилладаг 21 настай эрэгтэй  хүнсний гадаргуу цэвэрлэх зориулалттай ариутгалын бодисыг андууран авч уусан байжээ. Тус шингэнийг ундааны саванд хийсэн байсан гэх бөгөөд уусан даруйдаа бөөлжиж, бие нь муудаж эхэлсэн байна.

Улмаар яаралтай түргэн тусламж дуудан эмнэлэгт хүргэсэн гэх ба одоогоор хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа аж. Дээрх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ба тухайн иргэн нь ажлын байран дээрээ хордсон тул тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагааг нягтлан шалгахаар болсон байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>