Э.Оюунболд нарын дөрвөн бөхийг ДОПИНГ хэрэглэсэн гэж үзлээ

457

Э.Оюунболд нарын дөрвөн бөхийг ДОПИНГ хэрэглэсэн гэж үзлээ

 

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн болон өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн 18 бөхийн шинжилгээний хариутай холбоотой  мэдэгдлийг энэ сарын 9-ний өдөр хийсэн. 

Харин өнөөдөр /2021.11.18/ уг асуудлаар дараах мэдэгдлийг гаргаж, дөрвөн бөх ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН гэж дүгнэжээ. Тус холбооны МЭДЭГДЭЛД:

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу 2021 оны аравдугаар сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлсэн.

Журамд заасан хугацаанд 1 бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн боловч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна. Мөн зөрчил гаргасан 1 бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргэж өгсөн.

Иймд 2021 оны наймдугаар сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байна. Эдгээр бөхчүүдэд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтооно.” гэжээ.

http://erennews.mn/article/51199

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>