Чөлөөт бүсийн үйл ажиллагааг бүрэн жигдрүүлэхийн тулд бэлтгэл ажлаа хангаж байна

202

Чөлөөт бүсийн үйл ажиллагааг бүрэн жигдрүүлэхийн тулд бэлтгэл ажлаа хангаж байна

 

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар, Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ.
Мөн үеэр УИХ-ын гишүүдийн асуусан асуултад Шадар сайд С.Амарсайхан гишүүдийн асуусан асуултад хариуллаа. Тэрээр Хил дамнасан чөлөөт бүс байгуулна гэснийг эдийн засгийн хамтын ажиллагааны бүс гэж шинэчлэн найруулсан. Хэрэв дамнасан байдлаар зохион байгуулагдвал нэгдсэн хууль дүрмээр аль аль талдаа эрсдэлтэй. Тиймээс хилийн асуудал буюу хоёр талын аюулгүй байдлын асуудал үүсэхгүй. Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулагдсанаар хоёр талдаа хоёр тусдаа чөлөөт бүсийн үйл ажиллагаа явуулна. Замын-Үүд талд 900 га газар, Эрээн талдаа 903 га газар үйл ажиллагаа явуулна. Хилийн зурваст орох, халдах асуудал байхгүй. Хилийн зурвасаас 800 метрийн зайд хоёр чөлөөт бүс үйл ажиллагаа явуулна. Чөлөөт бүсийг авто зам болон бусад нэвтрэх сувгуудаар холбоно. Бид чөлөөт бүсийн үйл ажиллагааг бүрэн жигдрүүлэхийн тулд бэлтгэл ажлаа хангаж байгаа” гэсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>