Гацаанд ороод байсан “Замын-Үүд” чөлөөт бүс сэргэж эхлэх нь... Мэдээ мэдээлэл 11-02-2021, 21:14 409 Хуваалцах Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг танилцуулсан юм. Уг цогц төлөвлөгөөнд Стратегийн ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлэхээр нэрлэсний дотор Замын-Үүдийн боомтын шинэчлэл, “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх чиглэл багтсан байна. Монгол Улсын засгийн газар томоохон зургаан салбаруудад 100 гаруй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар анхаарч холбогдох саналаа хувийн хэвшлийнхэн болон бизнес эрхлэгчдэд санал болгон ажиллана гэсэн чиглэлтэй байгаа юм. Тэгвэл царцсан эдийн засагтаа дэм үзүүлж, шууд үр өгөөжээ өгөх томоохон төслүүдийн нэг бол “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл” юм. Уг төсөл хэрэгжиж “Замын-Үүд” чөлөөт бүс байнгын үйл ажиллагаанд орсноор аж ахуй нэгжүүдийн бүтээн байгуулалт эрчимжин, үүнийгээ дагаад ажлын байр нэмэгдэх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжирч, хөрөнгө оруулалт нэмэгдэн бүс нутаг төдийгүй улс орны эдийн засгийн эргэлтийг сайржуулах онцгой ач холбогдолтой юм. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны баримт бичиг болох Алсын хараа 2050, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чөлөөт бүсүүдийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж, экспорт болон дотоодын зах зээлд чиглэсэн худалдаа, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллах, ажиллах хүчний хангалттай нөөцтэй, аж үйлдвэрийг хөгжүүлэх тааламжтай орчин бүрдсэн бүс нутгийг сонгон хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах, Чөлөөт бүсийг хөгжүүлж хил дамнасан худалдааны байнгын сүлжээг байгуулах, Чөлөөт бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж “Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаанд оруулна” гэсэн заалтууд тусгагдсан байдаг. Энэ ч утгаараа олон жил яригдсан “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаа одоо л нэг жигдэрч, гацаанаасаа гарах боломж бүрэн бүрдэж байгаа юм. 409 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 21-06-2020, 19:30 Импортыг орлох бараа, бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэдэг баялаг бүтээгчдийг төрийн худалдан авалтаар дэмжинэ… 11-12-2018, 14:12 ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ ТӨСЛИЙН ИХЭНХ НЬ ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ТӨСӨЛ ЮМ… 17-04-2018, 02:27 “Алтанбулаг” чөлөөт бүсийн асуудлаар Монгол, Оросын ажил хэргийн уулзалт боллоо… 14-11-2017, 07:40 Ази номхон далайн бүс нутгийн чөлөөт худалдааны бүс байгуулахыг онцлов… 26-04-2017, 12:11 Торгоны замын эдийн засгийн бүсийн хамтын ажиллагаа, хөгжлийн форум болов… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.