Нийгмийн шилжилт яагаад гажуудав?
Мөн чанар, зүй тогтлын хувьд шилжилт гэж хуучин тогтолцоо шинэ тогтолцоогоор, нэг нийгэм нөгөөгөөр солигдох үйл явц бөгөөд нэгд, хуучин тогтолцоо халагдах, хоёрт, тэр хоосон орон зайд нь шинэ тогтолцоо төлөвшин тогтох гэсэн үе шат, эрэмбэ дарааллаар явагддаг, гүнзгий учир бүхий явцыг л хэлээд байгаа юм. Ер нь бол хуучин халагдаж, шинэ төлөвшин тогтох завсар үеийг нэрлэжээ гэсэн үг.
Улс орон, нийгэм, оршин амьдрах сайн сайхан нөхцлөө бүтээх гэдэг нэг хэсгийн, тухайлбал, зөвхөн төрийн үүрэг биш бөгөөд тухайн цагт, тухайн улсад оршин амьдарч буйбүхий л иргэдийн хувь нэмэр, бодит үүрэг оролцоонд тулгуурлан явагддаг үйл явц байдаг билээ. Хүн бүрд ноогдсон үүрэг юм шүү.