Хадагны тухай

1267
Хадагны тухайЭртнээс нааш дээдэлж, хүндэтгэж ирсэн эдийн дээд хадгаа монголчууд хэрэглэх болжээ.    Хадаг тогтвол буян тогтоно гэдэг. Хадагны үнэ цэнэ, хадаг ямар байдаг, хаана хэрхэн хэрэглэдэг, уламжлал, бэлгэдлийнх нь тухай их ярих болсон билээ.

БАРАНЗАД ХАДАГ

Хүндэтгэлийн хадаг. Төр, шашны томоохон зан үйлд хэрэглэнэ. Мөн хэмжэзгээрээ ч хамгийн урт хадаг юм. Уг хадаг нь тойрсон хамар угалз бадраа хээ болон өлзий, жанцан, бумба, лянхуа, шүхэр, лавай, загас, хорол тэргүүтэй өлзий хутгийн найман тэмдэгтзй.

БАГА АЮУШ ХАДАГ

Уг хадгийг өргөн хэрэглээнд хэрэглэж ирсэн уламжлалтай. Луун хээтэй: сэнтий түшлэгтэй. Түшлэгийн оройд бадраа угалз зэндмэнэ эрдэнэтэй арслант ширээ лянхуан дээр тэгш оршсон Авид бурхантай. Баруун зүүн талдаа шавьтайгаа, өмнөө сангийн бойпор, хумх цэцэгтэй, шашныг хамгаалагч махранз тэргүүтэй оршино. Дээрээ хан гарьд шувуу, туүний хоёр буланд хорол, голд нь өлзий хээ бий. Хангарьд нь сүр хүчийг, Авид бурхан нь амар амгалан, аз жаргал, сайн сайхныг бэлгэддэг. Ваар цэцэг нь хүндэтгэлийг илэрхийлж буй утгатай юм.

ИХ АЮУШ ХАДАГ

Эртнээс нааш хамгийн түгээмэл хэрэглэж ирсэн хадаг. Хуучны ном сударт ноёд түшмэл, багш, эцэг эхдээ хүндэтгэлийн журмаар барина хэмээн тэмдэглэжээ. Луун хээтэй, сэнтий түшлэгтэй. Түшлэгийн оройд бадраа угалз зэндмэнэ эрдэнэтэй арслант ширээ, лянхуан дээр тэгш оршсон Авид бурхантай. Баруун, зүүн талдаа Бурхан багш шавь нар болон олои бодьсадва тэргүүтэй заларсан байна. Дээрээ хан гарьд шувуу, түүний хоёр буланд хорол, голд нь өлзий хээ бий. Хангарьд нь сүр хүчийг, Авид бурхан нь амар амгалан, аз жаргал, сайн сайхныг бэлгэддэг. Шавь нар нь өнө мөнхийн аз жаргал, амар амгаланг бэлгэддэг.

СОЁМБО ХАДАГ

Соёмбо хадгийг төрийн албанд харилцааны шугамаар түлхүү хэрэглэж байжээ. Бадам лянхуа бадраа угалз гэрлэнгийн солонгын дунд төрийн алтан соёмбо оршсон. Эргэн тойронд нь өлзий хээтэй. Хадагны дээд, доод төгсгөлд хамар угалз, бадраа хээтэй угалз, доод зах нь голдоо өлзий хээтэй хамар угалзтай. Энэхүү хадгийг наймдугаар Богд захиалан хийлгэж байсан түүхтэй.

ДАШ ХАДАГ

Даш хадаг гэдэг нь өлзий хутгийн хадаг гэсэн утгатай түвд үг юм. Амар мэнд мэдэх болон шашны зан үйлд хүндэтгэл үзүүлэхэд хэрэглэнэ. Өргөн хэрэглээнд хэрэглэж болох уг хадгийг зарим үед төлбөрийн хэрэгсэл болгон жишиг тогтоодог байсан үе бий. Бадам лянхуа цэцгэн дээр хорол өлзий лянхуа шүхэртэй, дээд доод захдаа алхан хээтэй. Апхан хээний хажууд "Ум сайн амгалан болтугай" хэмээн монгол бичгээр бичсэн. Мөн хажуу талдаа алхан хээтэй, "Өлзий хутгийн хадаг" гэсэн утгатай түвд үг бичжээ.

ХИЙМОРИЙН ХАДАГ

Хий салхи хөлөглөсөн, нуруундаа гал бадарсан эрдэнийн зэндмэнэ хөлөглөсөн алтан хазаар чимэг тоног сэлтэй. Түүний баруун дээдэд орших Хангарьд нь огторгуйн махбод бөгөөд амандаа могой сунган барьсан. Энэ нь хүний сэтгэл оюуны хийморийг бадраадаг, лусын хорлолыг номхотгодог болой. Зүүн дээдэд хөдөлж эрчлэхийн хүйн ялгамжтай, хязгааргүй үүлэн дундаас хүржигнэх дууг дуурсгасан луутай. Луу нь усан махбодийг бэлгэддэг, их эрдэмтэй амьтан гэгддэг. Түүний дор орших бар нь хий махбодийг бэлгэдэх ба бусдыг сүрээр дарагч хурц хумс, дүүлэхэд хоромхон зуур хаа ч хүрэх барын хийморийг бэлгэджээ. Шороон махбодийг арслангаар бэлгэшээсэн буй. Үс зогдороо хөдөлгөн, хүрхэрч буй цастын цагаан арслан оршино. Ийнхүү дөрвөн хүчтэн байгаа нь хүний цог хиймор, сэтгэл санааг тэгш байлгадаг. Хадагны дээд, доод буланд хамар угалз, бадраа угалзын дунд шүхэр хорол жанцан өлзий хумх, лавай, загас, цэцэг бий.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>