Сар шинийн өдрүүдээр ГССҮТ нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ

292

Сар шинийн өдрүүдээр ГССҮТ нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ

 

Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн хамт олон баярын өдрүүдээр алсын дуудлагад агаараар, газраар хослуулан эрүүл мэндийн яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллажээ.
Гавал тархины гэмтлийн тасгийн их эмч Ц.Баясгалан, мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Сүхбаатар болон Хэнтий аймгуудад тархины гэмтэлтэй 2 хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн их эмч Б.Мөнхбат Цэргийн төв эмнэлэгт дуудлагаар очиж эмчлүүлж буй хүнд өвчтөнд судас залгах мэс засал хийсэн байна.
Мөн Хавсарсан гэмтлийн тасгийн их эмч П.Баярсайхан, мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Өмнөговь аймагт олон хавирганы хугаралтай хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх алсын дуудлагад явахаар төлөвлөжээ.
Мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч Г.Ариунболд Өмнөговь аймгийн Манлай суманд моринд даруулсан тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлж, нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод авч ирлээ.
Эдгээр тусламж үйлчилгээг ГССҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа зохион байгуулан ажилласан.
Иргэд та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалж үргэлж сонор сэрэмжтэй байхыг ГССҮТ-өөс анхааруулжээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>