Телевизийн танин мэдэхүйн хөтөлбөрийн 50 хувийг үндэсний нэвтрүүлэг эзэлнэ

1104

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдаж, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулттай гишүүн байгаагүй тул, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Тухайлбал, "олон нийтийн телевизээс бусад өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж буй уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн хөтөлбөрийн 50 хувь, хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувийг үндэсний нэвтрүүлэг байна эзэлнэ гэсэн ажлыг хэсгийн саналыг гишүүдийн олонх дэмжив.

Мөн "кино театр, үзвэрийн цэгүүдээр сар тутам түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь, интернет протколд суурилсан телевизийн уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн видео санд байршсан нийт хөтөлбөрт үндэсний нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь тус тус 40 хувиас доошгүй байна” гэж өөрчилснийг дэмжлээ.

Үүний дараа "Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл танилцуулж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулав. Ингэснээр дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>