Орос улс Монголыг тоносон нь
Хаант Орос улс Монголын газар нутгаас 17-р зуунаас эхлэн Балхаш нуур, Алтайн хязгаар, зүүн Сибирь, Урианхайн хязгаар/Тува/ -аас Буриад, Байкал хүртэл 1.5 сая квадрат км газар нутаг булаан авчээ. 1789 онд Монголын Зүүнгар улс бутарсны дараа үлдсэн Зүүнгарын 2.0 сая квадрат км газар нутгийг Орос, Казах, Хятад гурав булаан авсан байх юм. Тэр чинь уг нь Монголын газар нутаг ш дээ. Хамгийн сүүлд Зөвлөлт улсын Элчин сайд В.Молотов 1957 онд Монголын хойд талаас 2500 квадрат км нутгийг булаан авчээ. 1937 онд олон мянган Монгол хүнийг буудан хөнөөв. Монгол улсын 4 Ерөнхий сайдыг Москвад аваачин буудан хөнөөв. Зөвлөлт улсын тонон дээрэмдэлт 1921 оноос эхэлсэн юм. Анхны тонолт нь зөвлөлтийн археологич Козлов Ноён уулын малталт хийж асар их үнэтэй олдвор олоод Монголын Засгийн Газарт би энэ бүх олдворуудыг Санкт Петербугт үзэсгэлэнд гаргаад эргүүлж өгнө гээд аваад явсан. Тэгээд таг болчихсон. Эдүгээ Санкт Петербургийн Эрмитажид байгаа нэг бүтэн давхар эзэлсэн Монголын ховор олдворууд бол манай өмч байгаа юм. Дараа нь орос цэргүүд манай ард түмний хэдэн зуун жил шүтсэн хийд сүмийн үнэт бурхан эд зүйлсийг дээрэмдэж, олон мянган тонн алт мөнгөн бурхан эд зүйлсийг Зөвлөлтөд аваачсан байдаг юм. Гуулин зэс том бурхануудыг хайлуулаад их бууны сум хийж байсан гэдэг. 1250 том хийд сүмийн эд хөрөнгө гэж тоолшгүй их, үнэлж баршгүй их хөрөнгө байсан гэдэг.
Монголын баялаг алт, зэс, цагаан тулгалга, ураныг хэдэн сая тонноор нь олборлон Зөвлөлт улсад зөөн аваачжээ. 1 хонийг 3 рублиар авч байжээ. Орос улс Монголын бараа бүтээгдэхүүнд сүүлийн 60 жил одоо хүртэл 60-120 хувийн татвар ногдуулсаар байна.
Монголд Эгийн голын усан цахилгаан станц барихыг Орос улс хориглоод 30 жил болжээ. Гэтэл нөгөө муу хэлээд байдаг Хятад улс Монголд 1 квт цахилгаанаа 1 рублиэр худалддаг аж. Хятад улс төмөр замаар тээвэрлэх тарифаа хөнгөлөөд далайн боомтоо Монголд нээжээ.