Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Дайэйшод өвдөг шороодлоо

367

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Дайэйшод өвдөг шороодлоо

 

Харү башёгийн 2 дахь өдрийн барилдаанд Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Дайэйшо /М-1/-той учраа таарч түүнд окуридаши мэхээр ойчиж 1 даваа, 1 унаатай болов. Харин Ичиножёо А.Ичинноров /М-2/ энэ өдөр Озэки Такакейшотой хүч үзэж түүнийг ёрикири мэхээр хаяснаар тэд даваа унаа адилхан нэг нэг боллоо.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-2/, Сэкиваке Аби-тэй учраа таарч түүнд цүкидаши мэхээр унаснаар 2 унаатай башёг үргэлжлүүлж байна. Комүсүби Хоошёорюү С.Бямбасүрэн энэ өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/-тэй таарч барилдан түүнд уватэнаге мэхээр ойчиж 2 унаатай болсон бол Кирибаяама 2 даваа байна. Энэ өдөр шинэхэн Озэки Митакэүми, Ура /М-1/-тай учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр давснаар 2 даваатай болов. Мөн Чиёошома Г.Мөнхсайхан /М-8/, Окиноүми /М-7/-тэй барилдаж түүнийг шитатенаге мэхээр хаяснаар Харү башёг 2 даваатай эхлүүлээд байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>