Монгол хүн та хэнийг дэмжиж байна вэ?
Оросын арми Украин улсыг түрэмгийлэн довтолсноос хойш 18 дахь өдрөө дайн үргэлжилж байна. Оросын нисэгч нар Украины эмнэлгийг бөмбөгдөв. Энгийн иргэд болон бяцхан хүүхэд нас баржээ. Энэ гэмт хэргийг Оросын Гадаад Явдлын сайд Лавров:" Тэр эмнэлэг дотор Украины цэрэг байсан" хэмээн ярьж, дараа нь Оросын арми Украин руу халдаагүй хэмээн хээв нэг худал хэлэх аж. Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко Путинтай уулзаж ярьж байгаа нь ТВ-ээр гарч байлаа. Лукашенко Путинд хандаж: "Путин та түрүүлж Украин руу дайрсан нь оножээ. Хэрэв Оросын цэрэг дайраагүй бол Украины арми Беларусь руу довтлох байсан юм" хэмээн хээв нэг худал ярих аж.
Төрийн тэргүүнүүд дайнаа зөвтгөж улаан цайм худал ярих нь юутай гутамшиг.
Оросын Думын дарга Украин авгай Матвиенкогийн төрөлх хотыг Оросын армийн их буу, танкаар буудаж газартай тэгшилж байхад 72 настай Матвиенко авгай: "Манай Оросын тусгай ажиллагааг Украинд дуустал нь явуулах хэрэгтэй" гэх.