Хавдрын эсрэг үндэсний аян явагдаж байна
Гэхдээ хүмүүс хорт хавдрыг эрт үед нь илрүүлээд эмчлүүлбэл эдгэрдэг гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Шинээр оношлогдсон хорт хавдрын 75 хувь нь төгс эмчилгээгүй буюу хавдрын эцсийн шат болох гурав, дөрөвдүгээр үедээ орсон хойно эмнэлэгт хандаж байгааг мэргэжлийн эмч нар анхааруулдаг.
Тиймээс тулгамдсан асуудал болоод буй хорт хавдартай тэмцэхэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийг үзлэгт хамруулах, эрт илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх тухай хүн амын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Хавдрын эсрэг үндэсний аяныг жил бүр хийдэг. Энэ жилийн аяны нээлтийн ажиллагаа өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд болох гэж байна.