|
Видео

Шинэ мэдээ

Дуучин Т.Дэлгэрмөрөн: Чамайг хөх уулын хүүхэн савдагт өргөл барьж, есөн нүхийг чинь бөглүүүлж чагтага тавиулна

Номинталст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн сүүлийн үед дорвитой уран бүтээл хийлгүй фэнүүдээ багагүй хүлээлгэж байгаа. Олны анхаарлыг татаж шуугиан тарих дуртай тэрээр хайртай нохойгоо хулгайд алдсан бололтой.

Өөрийн цахим хуудастаа нохойны хулгайчыг "айхтар” харааж сүрдүүлэв. Тэрээр "Хөөе миний нохойг авсан хүнээ буцаагаад өгчихөө. Би баярлана. Чиний өмнөөс залбирна. Ойлгоно өршөөнө. Амьтнаар зоос цуглуулдаг хүн байж яах юм. Би чамайг уншиж байгааг мэдэрч байна. Миний  зүүдэнд байнга намайг дуудаж байна. Чи над шиг хайрлаагүй нь тодорхой. 98983161 залга би чамд дуулж өгье, тус больё. Чи хүн шиг бай. Үгүй бол чамайг хөх уулын хүүхэн савдагт өргөл барьж, есөн нүхийг чинь бөглүүүлж чагтага тавиулна. Би эр хүн. Энэ яваа тавиландаа үргэлж хэлсэн амандаа эзэн нь болж яваа монгол хүмүүн” хэмээв.

Эх сурвалж: Шуурхай.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.