Япон улсаас 3 дэлхийн аварга Улаанбаатарт ирнэ

458

Япон улсаас 3 дэлхийн аварга Улаанбаатарт ирнэ

 

Энэ сард нийслэл хотноо болох бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Япон улсаас чөлөөт бөхийн төрөлд дэлхийн аварга 18-20 настай 3 эмэгтэй тамирчин Акари Фүжинами, Ремина Йошимото, Цүгүми Сакүраи нар хүчээ сорихоор болов.
Мөн Риогийн олимпын наадмын мөнгөн медальт Рей Хигүчи, ДАШТ-ий мөнгөн медальт Мика Морикава, хүрэл медальт медальт Нонока Озаки тэргүүтэй шилдгүүдээс гадна шинээр гарч ирж байгаа залуус зонхилсон баг ирэхээр болжээ.
 
Японы эрэгтэйчүүдчүүдийн шигшээ багт: 57 кг-д Рикүто Араи, 61 кг-д Рей Хигүчи /“Рио-2016” олимпын мөнгө, 23 хүртэлх насны 2018 оны дэлхийн аварга/, 65 кг-д /Каики Ямагүчи - Залуучуудын 2019 оны дэлхийн аварга/, 70 кг-д Таиши Нарикүни /Өсвөр үеийн 2014 оны Азийн АШТ-ий мөнгө/, 74 кг-д Дайчи Такатани /“Жакарта-2018” Азийн наадмын мөнгө, Азийн 2018 он АШТ-ий мөнгө, 2020 оны хүрэл/, 79 кг-д Юдаи Такахаши, 86 кг-д Шота Шираи /Өсвөр үеийн 2012 оны ДАШТ-ий хүрэл/, 92 кг-д Такүма Оцү /Азийн 2021 оны АШТ-ий мөнгө/, 97 кг-д Такаши Ишигүро /Азийн 2021 оны АШТ-ий хүрэл/, 125 кг-д Тайки Ямамото /Азийн 2017 оны АШТ-ий хүрэл/ нар багтжээ.
 
Эмэгтэйчүүдийн 50 кг-д Ремина Йошимото /2021 оны Дэлхийн аварга/, өсвөр үеийн 2017 оны дэлхийн аварга/, залуучуудын 2019 оны Азийн аварга/, өсвөр үеийн 2016 оны Азийн аварга/, 53 кг-д Акари Фүжинами /Дэлхийн 2021 оны аварга/, өсвөр үеийн 2018 оны дэлхийн аварга, 55 кг-д Үми Имаи /Залуучуудын 2018 оны дэлхийн аварга/, залуучуудын Азийн хошой аварга /2018, 2019 он/, 57 кг-д Цүгүми Сакүраи /Дэлхийн 2021 оны аварга/, өсвөр үеийн дэлхийн 2016 оны аварга, 59 кг-д Сара Натами /Азийн 2018 оны АШТ-ий мөнгө/, 62 кг-д Нонока Озаки /2021 оны ДАШТ-ий хүрэл/, өсвөр үеийн дэлхийн хошой аварга /2018, 2019 он/, “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпын аварга, 65 кг-д Мива Морикава /2021 оны ДАШТ-ий мөнгө, залуучуудын 2019 оны ДАШТ-ий алт/, хүрэл /2018 он/, 23 хүртэлх насны 2018 оны ДАШТ-ий мөнгө, 68 кг-д Нарүха Мацүюки Азийн 2020 оны АШТ-ий мөнгө, 23 хүртэлх насны 2017 оны ДАШТ-ий мөнгө, залуучуудын 2019 оны дэлхийн аварга, 72 кг-д Сүмирэ Ниикүра, 76 кг-д Юка Кагами /Залуучуудын 2019 оны дэлхийн аварга, өсвөр үеийн дэлхийн хошой аварга /2017, 2018 он/ нар барилдах юм.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>