|
Видео

Шинэ мэдээ

23-06-2017, 09:14

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийн хууль бус vйлдлvvдийг эсэргүүцэж, огцрохыг шаардаж байна

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийн хууль бус vйлдлvvдийг эсэргүүцэж, огцрохыг шаардаж байна МЭДЭГДЭЛ

 

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийн удаа дараагийн хууль бус vйлдлvvдийг эсэргүүцэж Дүүргийн Монгол Ардын Нам Төлөөлөгчдөөрөө дамжуулан түүнийг огцруулах асуудлыг 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулсан боловч Ардчилсан намын төлөөлөгч нар олонхоор хүч түрж асуудлыг хэлэлцүүлэлгүй авч үлдлээ.

Ардчилсан намаас сонгогдож Засаг даргаар дархлагдаад 7 жил болсон ноён Ж.Ганхуяг нь Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн газрын болон их хэмжээний төсвийн хөрөнгийг бусдын урамшуулалд  шилжүүлэх тухай захирамжийг удаа дараалан гаргаж байжээ. Үүнд:

  1. Газрын болон бусад хууль тогтоомжинд зохицуулсанаар хотын инеженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг  Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхээр заасан байхад дүүргийн нутаг дэвсгэрт олон иргэн, аж ахуйн нэгжид удаа дараа газар олгосон хууль бус ЗАХИРАМЖ гаргасаныг Дүүргийн ИТХ-аас байгуулсан асуудлыг шалгах ажлын хэсэг тогтоожээ.

 

  1. Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн А/71 тоот Захирамж гарган 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дүүргийн орлогоос нийт 416 сая 620 мянган төгрөгийг бусдын урамшуулалд зориулж шилжүүлсэн нь Төсвийн тухай хуулийг зөрчиж эрх мэдлээ хэтрүүлж, хууль тогтоомжийн дээр гарсан хэмжээгүй эрхт хаан  болсоныг харуулж байна.

Хууль тогтоомжийн дээр гарсан хэмжээгүй эрхт хаан  Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягыг  Дүүргийн Монгол Ардын Нам сайн дураар огцрохыг ШААРДАЖ,  улс төрийн дараагийн тэмцлийг хэрэгжүүлэх болсоныг МЭДЭГДЭЖ байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН МОНГОЛ АРДЫН НАМ,

МАН-ААС СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧИД

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.