"Болор цом" яруу найргийн наадам Зуун мод хотноо болно

615

"Болор цом" яруу найргийн наадам Зуун мод хотноо болно"Болор цом” яруу найргийн наадам энэ сарын 13, 14-нд Төв аймгийн Зуун мод хотноо болохоор товлогджээ.

Монголын зохиолчдын эвлэлээс тус наадмыг 32 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэхүү наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийг МЗЭ-ийн байранд хүлээн авч эхэллээ. Наадамд шилдэг 32 яруу найрагчийг шалгаруулах юм. Энэ жил 5 дахь удаагаа хөдөө орон нутагт зохион байгуулж буй наадмыг өмнө нь Дархан, Эрдэнэт, Архангай, Өвөрхангай аймагт зохион байгуулж байв.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн санаачилгаар МЗЭ-ийн хороо жил бүрийн шилдэг яруу найргийг шалгаруулах зорилгоор 1983 оноос "Болор цом” яруу найргийн наадмыг явуулж эхэлснээс хойш нийт 31 удаа болжээ.  Уг наадамд Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Д.Цоодол нар тус бүр гурав, яруу найрагч Ц.Чимиддорж, Б.Ичинхорлоо, Ц.Хулан нар тус бүр хоёр удаа түрүүлжээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.