"Нүхт тур" компанийн монополчлолыг хазаарлах эрх мэдэлтэн төрд алга
Гэтэл дахиад тус компани энэхvv vйлчилгээг vргэлжлvvлэн явах болоод байна. Өнгөрсөн сарын 8-ны өдөр зарласан катерингийн vйлчилгээний тендерт дөрвөн компани бичиг баримтаа ирvvлээд байгаа юм байна. Гэтэл "Нvхт тур” ХХК тендерт оролцох албан ёсны бичиг баримтаа "МИАТ” ХК-нд ирvvлээгvй мөртлөө Зам тээврийн сайд Н.Төмөрхvvд катерингийн vйл ажиллагаагаа цаашид vргэлжvvлэх сонирхолтой байгаагаа уламжлаад авсан байгаа юм.
Харин салбарын сайд нь тус газрын өгсөн албан бичигт vндэслэн өнгөрсөн сарын 22-ны 01/274 тоот бvхий албан мэдэгдлийг "МИАТ” ХК-нд хvргvvлсэн байна. Ингээд "МИАТ” ХК-нд хvргvvлсэн Н.Төмөрхvv сайдын мэдэгдлээс цухас дурьдахад "Байгалийн аялал жуулчлалын "Нvхт тур” ХХК-иас "МИАТ” ТӨХК-тай байгуулсан "Катерингийн төвийн удирдах vйл ажиллагааг удирдлагын гэрээг гvйцэтгvvлэх тухай гэрээ”-г цаашид урт хугацаагаар сунган vйл ажиллагаагаа хамтран явуулах хvсэлт гаргасан байна. Тус компани нь танай байгууллагатай гэрээгээр ажиллах хугацаандаа холбогдох vнэлгээг авч, олон улсын чанарын удирдлага тогтолцооны стандартын гэрчилгээ авсан зэргээр амжилттай ажиллаж ирсэн бөгөөд цаашид тогтвортой хамтран ажиллах хvсэлтэй байгаа тухайгаа илэрхийлсэн байна. Иймд "Нvхт тур” ХХК-тай байгуулсан гэрээг цаашид хамтран ажиллахыг холбогдох хууль тогтоомжийн хvрээнд дэмжихийг vvгээр мэдэгдье” гэжээ.
За яахав ар тал ихтэй Д.Хоржав захирал ямар нэгэн лобби хэрэглэж байгаад Зам тээврийг сайдыг урхиндаа оруулж гэж бодоё.
Н.Ганболд: "Нvхт тур” ХХК тендерт бичиг баримтаа ирvvлээгvй
Тэгвэл тендерт бичиг баримтаа ирvvлээгvй тус компанийг энэхvv катерингийн vйл ажиллагааг vргэлжлvvлж болох боломжтой эсэхийг "МИАТ” ХК-ийн Дэд захирал Н.Ганболдоос асуулаа.
-"МИАТ” компани катерингийн vйлчилгээ авахаар олон улсад нээлттэй тендер зарласан гэсэн. Энэхvv тендерийн хугацаа хэзээ дуусах вэ?
-Өнгөрсөн оны арваннэгдvгээр сарын 20-ны өдөр катерингийн vйлчилгээний тендерийг олон улсад нээлттэйгээр зарлаад байсан. Гэтэл өмнөх катерингийн vйлчилгээ явуулдаг байсан "Нvхттур ”ХХК Захиргааны хэргийн шvvхэд гомдол гаргаж анхан шатны шvvхээс манай тендерийн ажлыг тvдгэлзvvлсэн.
Тус компанийн өргөдөл гаргах болсон шалтгаан нь гэвэл "МИАТ” ХК-тай хийсэн менежментийн гэрээ нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусах ёстой байсан юм. Гэтэл тэд "Манай гэрээний хугацаа дуусаагvй байхад "МИАТ” ХК сонгон шалгаруулалт зарлачихлаа” гэж гомдол гаргасан байсан. Ингээд бид энэ асуудлыг шийдэхээс нааш тендерийг явуулж болохгvй юм байна гээд тvр хойшлуулсан. Бид Захиргааны хэргийн хоёр дахь шатны шvvхэд давж заалдснаар шvvхийн шийдвэр манай талд гарч катерингийн тендертэй холбоотой бvх бичиг баримтаа шvvхээс гаргуулан авч өнгөрсөн нэгдvгээр сарын 8-ны өдөр тендерээ дахин нээсэн.
-Одоогийн байдлаар тендерт хэчнээн ААН өрсөлдөж байгаа вэ. Тендерийн хариу хэзээ гарах вэ?
-Одоогоор дөрвөн компани тендерт бичиг баримтаа ирvvлсэн байна. Харин тендерийн хариу энэ сардаа багтаж гарна.
-Тэгвэл тендерт бичиг баримтаа ирvvлээгvй компани энэхvv катерингийн vйлчилгээг авах боломж бий юу?
-Тийм боломж байхгvй. Албан ёсны бичиг баримтаа бvрдvvлэн тендерт оролцож байж ялагч нь тодрох ёстой.
-Нөгөө хэл ам хийгээд байгаа "Нvхт тур” ХХК бас тендерт оролцсон уу. Ямар дөрвөн компани оролцож байгаа юм бэ?
-Тус компани тендерт оролцоно гэж манай материалыг авч байсан юм билээ. Гэхдээ энэ дөрвөн компанийн нэгэнд байхгvй. Мөн тендерт оролцож буй дөрвөн компанийн нэрийг одоогоор хэлэх боломжгvй. Учир нь тендер явагдаж байгаа учраас нийтэд хэлж болохгvй гэсэн vг.
-Миний ойлгож байгаагаар "Нvхт тур” ХХК-д ямар ч боломж байхгvй гэсэн vг vv?
-Тиймээ ямар ч боломж байхгvй. Учир нь бид авах ёстой цаг хугацаандаа тендерийн материалаа авсан учраас дөрвөн компани л оролцоно гэсэн vг. Тендерийн нээлттэй хугацаа дуусчихсан шvv дээ.
-Өмнө нь тус компани танайхыг шvvхэд өгч байсан. Энэ асуудал яаж шийдэгдсэн бэ?
-Тус компани манайхыг ялаад дууссан.
-Таны ярьж байгаа зvйлд нэг л итгэхгvй байна л даа. Учир нь салбарын сайд Н.Төмөрхvvгээс та бvхэнд "Нvхт тур”-ХХК-нийг цаашид дэмжиж ажилла гэж vvрэг өгсөн байгаа. Та vvнд ямар хариулт өгөх вэ?
-Салбарын сайд хуулийн хvрээнд тендерийн ажлаа явуулаарай гэсэн л vvрэг өгсөн.
-Тэгвэл сайдаас чинь ийм тушаал шийдвэр ирчихээд байхад та бvхэн тендер зарлах хэрэг байгаа юм уу. Аль эсвэл тендер зарласан нэр зvvгээд буцаад катерингийн vйлчилгээг "Нvхт тур” компани авах юм шиг хар төрж байна л даа.
-Яалаа гэж тийм зvйл болох вэ дээ. Салбарын сайд шууд л энэ катерингийн vйлчилгээг "Нvхт тур компанид өг гэж хэлсэн албан бичиг биш шvv дээ. Юутай ч албаны хvний хэлж буйгаар "Нvхт тур” ХХК тендерт албан ёсоор оролцоогvй учраас цаашид энэ vйл ажиллагаагаа vргэлжлvvлэх боломж байхгvй гэдгийг онцоллоо.
Хэрвээ тендерт оролцоогvй тус компани сонгон шалгаруулалтын дараа оролцсон дөрвөн компанийг тас цохиод гараад ирсэн бол энэхvv асуудал өөрөө авлигын шинжтэй болох нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл хуулийнхаа хvрээнд тендерт оролцоогvй компани автоматаар ялах буюу лобби хэрэглэх нь хориотой гэсэн томоос том заалт байдаг.
Гэтэл тендерт орох бичиг баримтаа ч тус компанинд хvргvvлээгvй байхад нь Зам тээврийн сайд Н.Төмөрхvv яагаа дээрх мэдэгдэх хуудсыг тендерийн өмнө "МИАТ” ХК-нд хvргvvлэх болов гэдэг нь анхаарал татах асуудлын нэг болоод байгаа юм. Бидний гол зорилго гэвэл өнөөдөр "МИАТ” ХК катерингийн vйлчилгээгээ аваад явах боломж нь байгаа атал яагаад заавал "Нvхт тур ”ХХК ийнхvv энэхvv ажлыг авахаар улайран зvтгэх болов гэдгийг л онцолж буй хэрэг.
Тухайлбал, тус компани 1998 онд өөрийн хөрөнгөөр Катерингийн зориулалт бv-хий барилга барьж ашиглалтад оруулсан. Энэ нь олон улсын нислэгээр зорчигчдын хоолыг өөрсдөө бэлтгэх цехтэй болсон. 2000 он гэхэд 106.2 мянган ам.долларын худал¬даа хийж, 31.8 мянган ам долларын ашигтай ажиллаж байсан. Харин 2002 онд "МИАТ катеринг” нэртэй төрийн өмчит ХХК болгож зохион байгуулалтыг өөрчилж аж ахуйн тооцоон дээр ажиллуулж 13.2 сая төгрөгийн ашигтай ажилласан байдаг.
Ингээд 2006 он хvртэл бие даасан аж ахуйн тооцоон дээр ажилладаг охин компани байсныг буцаан өөрчилж "МИАТ” ХК-ийн Катеринг төв гэсэн хэлтсийн зохион байгуулалтад оруулсан, 2008 онд катерингийн төвд "МИАТ” ХК 790 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, барилгын өргөтгөл шинэчлэл, агуулах, хөргөх хөлдөөх байгууламжийг шинээр барьсан байдаг. Тэгэхээр "МИАТ” ХК өөрсдөө энэхvv катерингийн vйлчилгээг цааш аваад явах бvрэн боломж байна гэсэн vг.
Гэтэл эрх мэдэлтнvvд өнгөрсөн он жилvvдэд "Нvхт тур” компанийг монополь байлгах эрхийг нь өгч өнөөг хvртэл ажилуулсан мөртлөө яагаад дахиж энэхvv компанийн өмнөөс "МИАТ” руу салбарын сайд нь мэдэгдэх хуудас явуулах болов гэдэг нь хэн хvний сонирхолыг татах нь зvйн хэрэг. Хамгийн гол нь Н.Төмөрхvv сайд аа таны дэмжиж буй "Нvхт тур” ХХК-иас НМХГ-ынхан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард доорх зөрчлийг илрvvлж байсан юм. Тодруулбал, тус компанийн авиа катерингийн хоол vйлдвэрлэлийн vйл ажиллагаанд шалгалт хийж шаардлага хангахгvй хоол хvнс нийлvvлж байсныг нь тогтоосон.
Мөн бэлэн болсон хоол хvнснээс дээж авч НХМГ-ын төв лабораторид шинжлvvлэхэд нянгийн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс ихээхэн хэтэрсэн vзvvлэлттэй гарч байсан юм. Тvvнчлэн хоол хvнсний бvтээгдэхvvнийг нисэх онгоц руу зөөвөрлөхөд зориулалтын хөргvvр, температур хэмжигчтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггvй, хvнсний тvvхий эд бvтээгдэхvvний ул мөрийг мөрдөн тогтоох бvртгэл хөтөлдөггvй байсан гэх зэрэг олон зөрчлийг илрvvлж арга хэмжээ авч байсан. Гэтэл хоолоор бусдыг хордуулж буй тус компанийг илтэд дэмжиж байгаа нь vнэнд арай л нийцэхгvй болов уу гэж хэлэх гэсэн юм. Угтаа бол чанаргvй хоол хvнс нь хvний эрvvл мэндэд сөргөөр нөлөөлж, эдийн засагт нь хvртэл хохиролтой.
Юутай ч vе vеийн улстөрчдийн халаасанд багтсан "Нvхт тур”-ын монополчлол энэ засгийн газрын vед ч дуусахгvй vргэлжлэх бололтой. Бид дараагийн дугаартаа "МИАТ” ХК-ийг Засгийн газрын 147 дугаар тогтоолоор хэмнэлтийн горимд шилжvvлсэн талаар тус газар хэрхэн хэрэгжиж байгаа талаар мэдээллэх болно.
Vргэлжлэл бий...
Р.Саруул