"БРИКС-ийн орнуудын дижитал эдийн засгийн түншлэлийн харилцааны систем"-ийг баталжээ

383

"БРИКС-ийн орнуудын дижитал эдийн засгийн түншлэлийн харилцааны систем"-ийг баталжээ

 

Саяхан болж өндөрлөсөн БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтаар "БРИКС-ийн орнуудын дижитал эдийн засгийн түншлэлийн харилцааны систем"-ийг баталсан байна.
 
БНХАУ-ын Худалдааны яамны олон улсын газрын дэд захирал Чен Чао энэ тухай: "БРИКС-ийн орнуудын эдийн засаг, худалдааны салбарын дижитал эдийн засгийн хамтын ажиллагааны анхны баримт бичиг болсны хувьд энэхүү систем нь дижитал баталгаажуулалт, цахим төлбөр тооцоо, цахим худалдааны баримт бичиг, мэдээллийн нууц, аюулгүй байдал, маргааныг онлайнаар шийдвэрлэх зэрэг өнөөгийн дижитал эдийн засгийн салбарт оршиж буй зарим сэдвүүдийг хамарсан бөгөөд хиймэл оюун зэрэг шинээр тутам хөгжиж буй технологийн талаар хамтран ажиллахаар тохиролцоонд хүрсэн." гэжээ.
 2022 онд БРИКС-ийн 5 орны онлайн худалдааны хэрэглэгчдийн тоо 1.35 тэрбумд хүрч, дэлхийн 61%- ийг эзлэн, хил дамнасан онлайн жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 553.6 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн 41%-ийг эзлэх төлөвтэй байна.
 
Энэ оны БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтаар мөн эдийн засаг худалдааны салбарт "БРИКС-ийн орнуудын худалдаа, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн санаачилга"-ыг эхлүүлсэн аж. Энэхүү санаачилга нь ногоон хөгжлөөр дамжин худалдаа, хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгоход дэм болох төдийгүй эдийн засгийн тогтвортой, тэнцвэртэй, хүртээмжтэй өсөлтийг бий болгоход туслах болно гэж  БНХАУ-ын Худалдааны яамны олон улсын газрын холбогдох албан тушаалтан онцолжээ.
 
Г.Бямба

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>