“Монос” эмийн сангийн ажилтнуудын хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа Эрүүл мэнд 5-02-2015, 18:15 1259 Хуваалцах Нийслэлийн шүүхэд "Фенобарбитал” буюу люминал эмийг тун хэтрүүлэн олгосноос 16 нярайг хордуулсан гэх "Монос” эмийн сангийн ажилтнуудын хэргийг хянан хэлэлцлээ. Улмаар хэргийг дахин шалгах шаардлагатай гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Анхан шатны шүүхээс "Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэгийг нярай хүүхдүүдэд тус эмийг олгохдоо том хүний тунгаар олгосон гэж хоёр жилийн хорих ял оноож, жирэмсэн учраас ялыг хоёр жилээр хойшлуулсан. Харин "Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгсд нэг жилийн хорих ял өгч, ялыг тэнссэн юм. Гэвч хохирогчдын талаас гомдол гаргасан учраас хэргийг Нийслэлийн шүүхэд хэлэлцсэн байна. 1259 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 11-12-2014, 09:17 Нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа… 19-08-2014, 13:01 “Монос”-ын эмийн сангуудаас ноцтой зөрчлүүд илэрчээ… 12-08-2014, 13:59 Монос эмийн санг лацадлаа… 12-08-2014, 10:16 Хүүхдүүдийг хордуулсан “Монос”-ын эм бүртгэлгүй байжээ… 10-08-2014, 22:05 "Монос" эмий сангийн буруугаас 16 нярай эрчимт эмчилгээнд ороод байна… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.