Л.Гансүхийг заавал шүүхээр оруулна

1144
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг "Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 36 тэрбум төгрөг завшсан хэргээр АТГ-ын мөрдөн байцаагчид шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. Харин тус газраас хэргийг хянаж үзээд хамсаатангуудаас нь хэргийг тусгаарлаж шалгасан мэдээтэй байгаа юм.

Гэтэл уг хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгохоор ярилцаж байна гэх мэдээллийг АТГ-аас мэдэгдэж байгаад нам жим болоод ирсэн.

"Төрд алба хашиж байсан албан тушаалтнууд ял завшиж үлддэг жишиг бий. Тиймээс Л.Гансүхийн хэргийг заавал шүүхээр оруулна. Хавтаст хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа. Удахгүй хэргийг шүүхээр шийдүүлнэ” гэдгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, комиссар Э.Амарбат хэлэв.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>