Цагаан сараас өмнө Туул голоо цэвэрлэнэ

1227

Сар шинээс өмнө хог шорооноосоо салдаг уламжлалт ёсны дагуу БОНХАЖЯ-ны харьяа газрууд, Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Монголын бурхан шашны их сургуулийн оюутнууд, зарим ТББ-ын төлөөлөлтэй хамтран ирэх бямба гаригт Туул голын эрэг хөвөө орчмыг цэвэрлэх гэж байна.

Цэвэрлэгээг Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хооронд хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь Туул голын бохирдлыг бууруулах, экологийн нөхцөлийг сэргээх чиглэлээр хийгдэж буй эхний ажил юм.

Энэ өвөл цаг агаар харьцангуй дулаахан байгаа учраас голын хөвөөгөөр аялж, амрах иргэдийн тоо тасрахгүй байгаагийн улмаас хог хаях, автомашинтай голын мөсөн дээгүүр явах зэрэг үзэгдэл элбэг байна.

Тиймээс БОНХАЖЯ Туул голын орчныг бохирдуулахгүй байх, мөс цөмрөх болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх, байгаль дэлхийгээ дээдэлж амарч, аялахыг ард иргэддээ уриалж дээрх цэвэрлэгээг хийж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>