Грекийн облигацийг зээлийн барьцаанд авахгүй
АФИН. /ITAR-TASS/. Грек улсын облигацийг хоёрдугаар сарын 11-нээс эхлэн зээлийн барьцаа болгож авахгүй байх тухай гэнэтийн шийдвэрийг Европын Төвбанк /ЕТБ/ лхагва гарагт гаргажээ. Энэ тухай Афинд нийтлэгдсэн тус банкны мэдээлэлд дурдсан байна.
Грекийн банкууд үнэт цаас барьцаалан санхүүжилт авсан хэвээр байгаа боловч ЕТБ-ны "ELA” буюу хөрвөх чадварыг хангах яаралтай тусламжийн хөтөлбөрөөр дамжуулан санхүүжиж байгаа юм. ЕТБ зөвшөөрсөн тохиолдолд энэ хөтөлбөрийн шугамаар Грекийн банкуудад мөнгө олгох ажээ. Арилжааны банкууд дээрх хөтөлбөрийн хүрээнд санхүүждэг боловч ЕТБ-ны сангийн энгийн санхүүжилтийн 0.05 хувийн хүүтэй харьцуулахад асар өндөр буюу 1.55 хувийн хүү төлдөг байна.
ЕТБ ийм гэнэтийн шийдвэр гаргасан нь олон улсын зээлдүүлэгчдийн "гурвал”-ын /ЕХ, ЕТБ, ОУВС/ зүгээс Грекийн санхүүгийн байгууллагуудын байдлыг эцэслэн дүгнэх боломжгүй гэж үзэж байгаа, түүнчлэн санхүүгийн тусламжийн шинэ хөтөлбөрийг хэлэлцэн зөвшилцөх саналыг Афинаас хүлээж байгаагийн шинж тэмдэг гэж шинжээчид дүгнэж байна.
Д.Жаргал montsame