АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнийг Лу.Гантөмөр удирдана

351

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнийг Лу.Гантөмөр удирдана

 

Удтал чимээгүй байсан АН-ын гишүүд намаа "босгохоор" нэгдэж эхэллээ. Тус намын дунд үе, залуус нэгдээд АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнийг байгуулжээ. Шинэчлэлийн хөдөлгөөнийг Лу.Гантөмөр удирдах юм байна. Тэд Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Х.Баттулга, С.Баярцогт, Ц.Оюунгэрэл нарыг намаа орхихыг шаардах аж. Өөрөөр хэлбэл, "...Өнгөрсөн хугацаанд эдгээр хүмүүсийн үйл ажиллагаа АН-ын эв нэгдлийг үгүй хийж, улс төрийн байр суурийг эвдсэн" гэж үзэж байгаа юм байна.

Зарим нь энэ байр сууриа илээр илэрхийлээд эхэлжээ. Тухайлбал, АН-ын ҮБХ-ны гишүүн С.Эрдэнэболд "...Хоёр талд АН айл гэрдэж тоглоод суухын оронд дундаа ярилцаж нэг цул болох дээр алхам хийхгүй юм.

Аль аль талд нь хоёр тийшээ харж суучихаад байгаа Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр улс төрийн соёл гаргаад зайгаа тавьж өгчихөөд намаа шинэчлэх боломжийг дараагийн үедээ даатгамаар байна.

Үгүй бол АН гэдэг институт утгаараа дампуурч, Монгол сөрөг хүчингүй, үг хэлдэг хүнгүй болж эрх баригчид нь галзуурлаа" гэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 160 (6892)

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>