Ши Жиньпин, В.Путин нар Төв Азид есдүгээр сард уулзаж магадгүй
ВАШИНГТОН. /Kyodo/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх есдүгээр сарын дундуур Төв Азийг зорьж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байгаа талаар Америкийн "The Wall Street Journal” сонин мэдээлжээ.
Ши Жиньпин есдүгээр сарын 15-16-нд Узбекистаны Самарканд хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцож, В.Путинтэй уулзаж магадгүй гэж тус сонин уг төлөвлөгөөнд ойр хүмүүсийн мэдээллийг эш татан уламжилсан байна.
Энэхүү төлөвлөгөө биеллээ олбол Ши Жиньпин 2020 оны эхэн үеэс хойших хилийн чанад дахь анхны айлчлалаа Төв Азийн тус оронд хийнэ. Хятад улсН.Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалд хатуу хариу үзүүлсэн бөгөөд тус арлын орчимд цэргийн томоохон сургууль явуулсны зэрэгцээ Тайваниас хөдөө аж ахуй, загасан бүтээгдэхүүний импортыг түр зогсоосон юм.