С.Эрдэнэгүй “эвлэрэл”-ийн уулзалт
АН-ын гишүүд ээлжит "Эвлэрэл”-ийн уулзалтаа өнгөрсөн лхагва гарагт "Шангри-Ла” худалдааны төвд байдаг "Брюссель” ресторанд хийжээ. Энэ удаагийн уулзалт өмнөхөөс өргөн хүрээтэй болсон бололтой. Магадгүй намын зарим нэг нөлөө бүхий эрхмүүд ирсэн нь энэ нам эвлэрч нэгдэх болов уу гэсэн хүлээлт үүсгэчихлээ.
Энэ удаагийн "эвлэрэл”-ийн уулзалтад АН-ын лидерүүдээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Да.Ганболд, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, МУГЖ Д.Сосорбарам, нийтлэлч Баабар, Сангийн сайд асан С.Баярцогт, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Фортуна Н.Батбаяр, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Н.Алтанхуягийг төлөөлж, Б.Ариунсан, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг төлөөлж, ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, И.Мөнхжаргал нар иржээ.



