Эдийн засгийг “элэгдсэн” Б.Отгонсүхийг “дэвшүүлэн зайлуулжээ”

237

Эдийн засгийг “элэгдсэн” Б.Отгонсүхийг “дэвшүүлэн зайлуулжээ”

 

"Дэвшүүлэн зайлуулах” тактикыг улс төрийн томилгоонд нэлээд түгээмэл хэрэглэдгийн нэгэн тод жишээ бол Б.Отгонсүх аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу Х.Нямбаатар сайдаар ахлуулсан баг Замын-Үүдэд ажиллаж, хил, гааль, мэргэжлийн хяналт, авто тээвэр хариуцсан дарга нарыг чөлөөлж, зарим албан тушаалтныг баривчилсан дуулиант үйл явдал 2021 оны долдугаар сард болсон. Энэ дуулиан дундуур хийгдсэн нэгэн томилгоо бол Замын-Үүд боомт дах гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Отгонсүх очсон явдал байв. Тэрбээр Улаанбаатар хот дах Гаалийн газрын даргын үүрэгт ажлаасаа ийн сэлгэн томилогдсон байдаг. Тэнд түүний хийсэн гавъяа гэхээс илүү гай их бий. Өнөөдрийн манай эдийн засгийн хямралын гол үндэс болсон ачаа тээврийн гацаа, тээврийн зардал өнгөрсөн хугацаанд хэрхэн өсөн нэмэгдэж, яаж иргэдийн амьдралд нөлөөлснийг бид бүгд биеэрээ мэдэрсэн, одоо ч горыг нь амсаж явна. Үүнийг нэг бүрчлэн тоочиж нурших нь илүүц. Эдийн засгийг "элэгдэж унагасан" эрх дархтнуудын нэг бол энэ хүн.

 

Асуудал даамжирсаар, хил гааль, авлигын асуудал, мэдээллүүд завсаргүй хөвөрч олны бухимдал эгдүүцлийг дээд цэгт нь хүргэсэн. Тээвэрчид удаа дараа жагсаал хийж, төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлж байв. Гэвч нөхцөл байдал дээрдээгүй. Б.Отгонсүх хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй учраас эцэст нь Замын-Үүдээс явлаа гэж ойлгоцгоосон. Олон ч хүний магнай тэнийсэн гэдэг. Гэхдээ түүнийг "дэвшүүлэн зайлуулсан”-ыг хэн ч анзаараагүй байж. Дэвшүүлсэн гэхийн учир нь дээр дурдсан асуудлуудаар хариуцлагаа хүлээж хил гаалийг орхих ёстой атал харин ч өндөр местэндээ буцаад заларсан байгаа юм.

Гаалийн байгууллагын эрхэм зорилго болсон олон улсын хууль ёсны худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг хүндрүүлээд орхисон Б.Отгонсүхийг хир халдаахгүй, хил гаалиас холдуулахгүй байх нь түүнд ч, түүний ард байгаа тэр нэгэн эрхэмд нэн чухал бөгөөд ашигтай юм санж. Түүний томилгооны асуудлыг нэлээд өндөр албан тушаалтай, нөлөө бүхий хүн хөөцөлддөг гэлцдэг юм билээ. Харин гаалийн ажилтнууд мэргэжлийн бус хүний удирдлагаас залхаж буйгаа битүүхэндээ хэлэлцдэг юм гэнэ лээ, гээд яалтай билээ. Том артай хүнийг "тонгорох” шударга ёс угаасаа манайд үгүй болсон.

ЭХ СУРВАЛЖ: SCANDAL.MN 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>