ХАЛААСНЫ ХУЛГАЙ ихэсч байна

1452
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хүн амын төвлөрөл ихтэй худалдааны төвүүдэд халаасны хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа юм. Амралтын өдрүүдэд алба хаагчид Нарантуул худалдааны төв дээр эрчимжүүлсэн арга хэмжээ авч тус төвийн цагдаагийн хэлтсийн судалгаанд байдаг 16-н хүнийг хүний хөдөлгөөн ихэсдэг 12-18-н цагийн хооронд түр саатуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Одоогийн байдлаар халаасны хулгайн гэмт хэрэг байнга үйлддэг 8-н эрэгтэй, 8-н эмэгтэйг баярын өдөр өнгөртөл саатуулах юм.

Цагдаагийн байгууллагаас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээ явагдаж байгаатай холбогдуулан хүний хөдөлгөөн ихтэй томоохон худалдааны төвүүд, олон нийтийн тээврийн хэрэгсэл болон үзэсгэлэн худалдаагаар их хэмжээний бэлэн мөнгөтэй явахдаа та бүхэн сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>