Шинэ аяныг удирдан дагуулагч Ши Жиньпин

341

 

Түүний ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болсноос хойших 10 жилийн хугацаанд Хятад улс онц чухал өөрчлөлт хийж, эдийн засгийн нийт үзүүлэлт нь 54 триллион юаниас 114 триллион юаньд хүрч, төлөвлөсний дагуу ядуурлын эсрэг тэмцэлд ялалт байгуулж, бүх талаар чинээлэг нийгмийг байгуулах түүхэн ажлыг дуусгаж, анхны зуун жилийн зорилтод хүрсэн юм.

   Өнгөрсөн 10 жилд Ши Жиньпин 100 орчим удаа хөдөө орон нутагт очиж иргэдийн гэр оронтой танилцан, халуун дулаан хүргэж байсан юм.

   Ши Жиньпин 70-аад оны сүүлчээр их сургуулиа төгсөөд, Цэргийн төв комиссын ерөнхий газарт Үндэсний батлан хамгаалахын сайдын нарийн бичгийн даргаар орж, гурван жилийн дараа сайн дураараа хөдөө орон нутагт очиж ажиллах хүсэлт гаргаж, Хэбэй мужийн ядуу зүдүү Жэньдин дүүрэгт ирж ажиллажээ. Түүний эхнэр Пэн Лиюань хэлэхдээ “Ангийнх нь олон хүүхэд гадаадад мөнгө олохоор явсан. Тэр маань гадагшаа явах нөхцөл боломжтой байсан ч илүү хэцүү замыг сонгож, ард түмний зарц болох замыг сонгожээ”.

   БНХАУ байгуулагдсаны дараахан төрсөн Ши Жиньпин нь бүгд найрамдах улс “хөл дээрээ босож зогссон” бахархлыг биеэр мэдэрч, өөрчлөлт нээлтийн үйлст урам зоригтой оролцож, Хятад улсын хөгжилд алсыг харсан системтэй төлөвлөлт хийж, Хятадын үндэстнүүдийн хүчирхэгжлийг удирдан чиглүүлсэн юм. Тэрээр ард түмнийхээ дунд маш их нэр хүндтэйн зэрэгцээ гадаадын улс төрийн зүтгэлтнүүдийн сайшаал хүндлэлийг хүлээсэн юм.

   10 жилийн өмнө түүнийг засгийн эрхэнд гарах үед Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болсон хэдий ч авлига, хүрээлэн буй орчны бохирдол, баян ядуугийн туйлшрал зэрэг олон сорилтуудтай тулгарч байсан. Харин тэрээр эрх баригч намыг өөрчилж шинэчлэх стратегийн бодлогыг бүх талаар хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ. Хятадын ардчилал бол бүх үйл явцад ард түмнийг төлөөлдөг ардчилал бөгөөд ард түмний шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг зохицуулахад чиглэгддэг. Харин санал хураах үед амь орж бусад үед нь унтаа байдалд байдаг хэлбэрдэлт биш гэж тэрээр онцолсон байна. Үндсэн хуулийн өмнө тангараг өргөсөн Хятад улсын даргын хувьд, түүний дэвшүүлсэн хууль дээдлэх цогц арга хэмжээ нь үндэсний засаглалын гүн гүнзгий хувьсгал болсон бөгөөд "Хүн төвт хөгжил"-ийн дагуу шинийг санаачилсан, зохицуулалттай, ногоон, нээлттэй, хамтдаа хуваалцсан шинэ хөгжлийн үзэл баримтлал бүхий, ард түмэн хамтдаа баян чинээлэг амьдрахыг дэмждэг зарчимтай.

   "Бэрхшээлээс тэр хэзээ ч ухардаггүй, үзэл баримтлалынхаа төлөө тэр хэзээ ч бууж өгдөггүй" 

   Tэрээр хүн төрөлхтний соёлын олон талт байдлыг үнэлдэг, дэлхий нийтэд тулгамдаж байгаа асуудалд бодитой санаачилга гаргадаг. Түүний санаачилсан хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын тухай үзэл баримтлал нь ХКН-ын намын дүрэм болон Үндсэн хуульд бичигдэж, НҮБ-ын чухал бичиг баримтад ч орсон байдаг.

    Ши Жиньпинээр удирдуулсан Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн олон асуудлыг шийдвэрлэх зорилготой шинэ соёл иргэншлийн хэлбэрийг бий болгосон юм. Ши Жиньпиний дурдсан хөгжлийн зураглалаас харахад, дэлхийн хамгийн том хөгжиж буй орон болох Хятад улс нь 2035 он гэхэд орчин үеийн шинэчлэлийг үндсэндээ биелүүлэх болно. Хятад улс өөрийн өвөрмөц арга барилаар дэлхийн орчин үеийн шинэчлэлийн үйл явцад асар их амжилт гаргаж буй нь ХКН-ын хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулж буй хамгийн том хувь нэмэр юм.

   Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг дэмжиж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалаар энх тайван, тогтвортой, нийтлэг аюулгүй, нийтээрээ хөгжин цэцэглэсэн, нээлттэй хүртээмжтэй, цэвэр үзэсгэлэнт дэлхий ертөнцийг байгуулах шинэ аянаа эхлүүлэв.

 

Найруулагч: Saraa
Эх сурвалж: www.xinhuanet.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>