Меркель, Обама хоёр Украины байдлыг хэлэлцэнэ

1223

ВАШИНГТОН. /BBC/. Германы Канцлер Ангела Меркель АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хэлэлцээ хийхээр Вашингтон хотод хүрэлцэн иржээ. Хоёр орны удирдагчдын хэлэлцээний гол сэдэв нь Украины байдлын талаар байх болно.

Хэлэлцээний үеэр Меркель "Нормандын дөрвөл”-ийн уулзалтын үр дүнгийн талаар Обамад мэдээлнэ. Үүнээс гадна тэд худалдаа, аюулгүй байдал, терроризмтой тэмцэх асуудлыг хэлэлцэнэ.

Украины хямралыг зохицуулах тал дээр Герман болон АНУ зарим асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа юм. Меркель Украины армид зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцэж байгаа аж. АНУ-ын зарим улс төрчид урьд нь Украинд зэвсэг нийлүүлэхийг санал болгож байсан билээ.

Германы Канцлер Вашингтонд айлчилсныхаа дараа Канадын нийслэл Оттава хотыг зорино.

Д.Жаргал montsame

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>