С.Баярцогтод тооцох хариуцлага байхгүй

1052
 С.Баярцогтод тооцох хариуцлага байхгүйАН-ын бүлгийн хуралдаанаар нэр бүхий гишүүдийн өргөн барьсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг сайтар нягтлан хэлэлцсэн гэнэ. Ерөнхий сайд эзгүй, Японд айлчилж явах хойгуур нь ганц найз, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын асуудлыг дэвэргэх хэрэггүй гэж АН-ын бүлэг үзжээ. Гадна, дотны түлхээсээр Засгийн газруудаа огцруулж, бусдын олж болсоор ирсэн АН-ынхны хувьд одоо Засгийн газраа тогтвортой ажиллуулах нь улс орны эдийн засаг, хойшдын хөгжилд тустайгаас гадна хамгийн гол нь 2016 оны сонгууль дөхөж байгаа энэ үед эв нэгдлээ ямар ч үнээр хамаагүй сахин хамгаалахаар шийджээ. 
 
Хэдийгээр 100 хувь С.Баярцогтыг хам­гаалаагүй ч АН-ын бүлэг дээрх тогтоолын төсөл нь үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй гэж үзсэнээр ЗГХЭГ-ын даргын санаа хэсэгхэн амарсан дуулдав. Гэхдээ уг асуудлыг цаашид байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх учир асуудалд бүрмөсөн цэг тавиагүй гэсэн үг юм. Асуудлыг тодруулбал өнгөрөгч долоо хоногт УИХ-ын бие даагч С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар болон гишүүн Г.Уянга, Л.Цог нар хамтарч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг гадаадаас хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын гэр бүлийн "Painter law firm” компанид 17 тэрбум, 445 сая төгрөг өгөхөөр төсөвт тусгуулсныг эсэргүүцэж огцруулах асууд­­лыг өргөн барьсан билээ. 
 
Харин АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Ажлын хэсгийн ахлагч Б.Болорын хүсэлтээр С.Баярцогт гарын үсэг зурсан болохоос гэрээг хийгээгүй. Нөгөө талаас 2014 онд 400 сая төгрөг шилжүүлсээс өөр гүйлгээ хийгдээгүй. 17 тэрбум, 45 сая төгрөг нь шилжээгүй, одоо байгаа. Тиймээс түүнийг огцруулах үндэслэл болохгүй” гэсэн хариулт өгсөн юм. АН-ын бүлгийн байр суурь ингэж гарсан тул түүнийг огцруулахаар санал нэгдсэн Ц.Даваасүрэн гишүүн "Уг нь Баярцогтын толгой УИХ хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Даанч дан ганц өөрийнхөө төлөө ажиллаад байх юм” гэсэн үгээ Засгийн газрын тэргүүнийг Японоос эргэн ирэхэд нь дахин тайлбарлахаас өөр аргагүй болж байна.
 
Эх сурвалж:

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>