Иргэдийн эзэмшиж буй газрыг цахим мэдээллийн системд энэ сарыг дуустал бүртгэнэ

379

Иргэдийн эзэмшиж буй газрыг цахим мэдээллийн системд энэ сарыг дуустал бүртгэнэ

 

Иргэдийн газрыг цахим мэдээллийн системд бүртгэх ажил энэ сарыг дуустал үргэлжилнэ. Улсын хэмжээнд газар эзэмших, өмчлөх эрхтэй нэг сая нэг зуу орчим иргэн хуулийн этгээд байна. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 963 мянга нь газраа цахим бүртгэлд бүртгүүлжээ. Үлдсэн хэсэг нь газраа цахим бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай. Энэ талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын кадастрын хэлтсийн дарга н.Баянтүмэн "Монгол Улсын хэмжээнд нэг л удаа газрын шинэчилсэн бүртгэлийн ажил хийгдэнэ. Иргэн нэр дээрх газраа бүртгүүлэхгүй бол цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, өөрийн газраа зарах, банканд барьцаалах, бэлэглэх, өвлүүлэхэд хүндрэлтэй" гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>