Х.Нямбаатар: Улс төрд нөлөө бүхий албан тушаалтны гэр бүлийн гишүүдийг төрийн албанд ажиллахыг хориглоно

300

Х.Нямбаатар: Улс төрд нөлөө бүхий албан тушаалтны гэр бүлийн гишүүдийг төрийн албанд ажиллахыг хориглоно

 

Засгийн газрын өнөөдрийн /2023.01.03/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр  Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Улстөрчдийн нэр холбогдсон ЖДҮ-ийн зээл, нүүрсний хулгайн гэх төрийн болон олон нийтийн өмчит компанитай холбоотойгоор улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж өгөхөөр уг хуулийн төслийг тусгасан. Төрийн албанд ажиллаж буй хүмүүсийн ёс суртахуунд хэмжээ тавихад энэ хууль чухал нөлөөтэй гэж үзэж байна.

1.Улс төрд нөлөө бүхий этгээд гэдэгт УИХ гишүүн, Засгийн газрын гишүүн,  Ерөнхий сайд аймаг, нийслэлийн засаг дарга болон гэр бүлийн гишүүдийг багтааж үзэхээр боллоо.

2. Улс төрд нөлөө бүхий гэр бүлийн гишүүд төрд алба хаах, төрөөс хэрэгжүүлж буй тусламж, зээлд хамрагдахыг хориглоно. Түүнчлэн улсын зардлаар гадаадад сурахыг хориглоно.

3. Улс төрд нөлөө бүхий хүний хүүхэд, гэр бүлийн гишүүн өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжээрээ тендерт оролцохыг хориглож байна” гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>