У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш!
Үүнтэй холбоотойгоор түүний хүү У.Равдан цахим орчинд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Би олон мянган залуусын адил Австрали улсад эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдарч байна. Бусдын адил барилга дээр ажилладаг. Ээжийг минь насанд хүрээгүй бага хүүтэйгээ хамт байхад нь дөрөв хоногийн өмнө өглөө эрт гэрт нь 20 гаруй тагнуулын байгууллагын ажилтнууд нэвтэрсэн. Тэгээд дүүгийн минь гар утсыг хурааж, ээжийг минь шөнө болтол байцаасан байна.
Дараа нь хорих 461 дүгээр ангид 48 цаг хорьсон гэж сонслоо. Ямар хэрэг зохиогоод хорьчихов оо? Ээж минь өөрийн шүлэг, нийтлэлийг хэнээс ч айлгүй бичиж, нийтэлж ирсэн. Хэнийг ч шүүхийн шийдвэр гараагүй байхад битгий яллаж байгаарай. Хүнийг унасан дээр нь дэвсэх шиг адгийн зан байхгүй шүү. Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш" гэжээ.