Замын зорчих хэсэгт зогсож, саад учруулахгүй байхыг ЗӨВЛӨЛӨӨ

408

Замын зорчих хэсэгт зогсож, саад учруулахгүй байхыг ЗӨВЛӨЛӨӨ

 

Цагаан сарын баяр дөхөж байгаатай хобогдуулан иргэдийн зах, худалдааны төвүүдрүү чиглэсэн зорчих хөдөлгөөн нэмэгдэж улмаар хөдөлгөөний ачаалал ихсэж, түгжрэл саатал үүсэж байгаа тул Тээврийн цагдаагийн албанаас хөдөлгөөний эрчим ачаалалыг бууруулах, зам тээврийн хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэмэгдэлээр алба хаагчдыг зах, худалдааны төвийн орчимд тогтмол байршуулан ажиллаж байна.

Тиймээс замын хөдөлгөөнд оролцогч иргэд та бүхэн бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохын зэрэгцээ зорчих хэсэг дээр түр болон удаан хугацаагаар зогсохгүй, дүрэмд зааснаас бусад тохиолдолд дуут дохио өгөхгүй байх, урсгал сөрөхгүй, бусад хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандана уу.

Мөн зах худалдааны төвүүдийн ажилтан болон түрээслэгч нар өөрийн байгууллагын зогсоолд тээврийн хэрэгслүүдээ аль болох зогсоохгүй байх, үйлчлүүлэгчдийн тээврийн хэрэгсэл зогсоох боломж бололцоог олгохыг зөвлөж байна.

Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Тэлмэн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>