|
Видео

Шинэ мэдээ

Замын хөдөлгөөнд сонор сэрэмжтэй оролцоорой

Ус цаг уур, орчны хүрээлэнгээс ихэнх нутгаар цас орж хүйтрэх төлөвтөй байгааг анхааруулж байна. Цаг агаарын байдал хүндэрсэнтэй холбоотойгоор зам тээврийн осол ихээр гарч амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол элбэг байдаг бөгөөд хальтиргаа гулгаа үүссэн үед өгсүүр,  уруу зам руу түгжрэл саатал бий болж бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл учруулдаг.

Замын хөдөлгөөнд оролцож буй ихэнх жолоочийн тээврийн хэрэгсэл нь зуны дугуйтай байгаагаас болж зам тээврийн осолд ихээр өртөж байгаа тул жолооч Та бүхэн тээврийн хэрэгслийн дугуйгаа өвлийн дугуйгаар сольж, өөрсдийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

Мөн хөдөө орон нутгийг зорих гэж буй иргэд шаардлагагүй бол явахгүй байх, Ус цаг уур, орчны хүрээлэнгээс өгч буй мэдээллийг сонсох, зайлшгүй замын хөдөлгөөнд оролцох болбол тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, нөөц  дугуй, дулаан хувцастай явах, цаг агаарын нөхцөл, замын зорчих хэсэг гадаргууны байдал, тээж яваа ачаанд тохируулан хажуу хоорондын зай болон тэээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож аюул осолгүй замын хөдөлгөөнд оролцохыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас зөвлөж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.