Молдав улсад өрнөж буй үйл явдал
Оросын байгалийн хийгээс 100 хувь хамааралтай Молдавт эрчим хүчний хямрал үүссэнээр инфляц өсч /30%/, улмаар иргэдийн орлого буурч ядуурал газар авах болсон. Үүнээс үүдэлтэй нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрч олон нийтийн дунд эмх замбараагүй байдал үүсээд байгаа билээ.
Засгийн газар огцорсон ч байдал тогтворжсонгүй. 2 дугаар сарын 21-нд Молдавын нийслэл Кишинёв хотод иргэд үнийн өсөлтийн эсрэг жагссан юм. Тэд барууны талыг баримтлагч шинэ засгийн газартаа иргэдийн өвлийн халаалтын төлбөрийг бүрэн хариуцах шаардлага хүргүүлснээс гадна ерөнхийлөгч Майяа Сандуг огцрохыг шаарджээ.
Энэхүү хурцадмал байдлын үеэр Молдавын ерөнхийлөгч М.Санду “… ОХУ нөхцөл байдлыг ашиглахыг оролдож байгаа бөгөөд сөрөг хүчин гэгдэх хүмүүс хүчирхийллийн замаар Кишинёвт засгийн эрхийг хүчээр авахыг оролдох гэж байна …” гэж мэдэгджээ.[6]
Түүнчлэн, хэвлэл мэдээллийн үзэгчдийн дунд явуулдаг үнэлгээний дүнгээр Молдав дахь хамгийн алдартай гурван телевизийн сувагт Орост төвтэй НТВ Молдова (NTV), Молдова РТР (Россия 1), Примулын Молдав (Первый) сувгууд багтдаг байна.
Энэ нь ОХУ-ын Молдавт буй өөрийн нөлөө, Приднестровын салан тусгаарлагчдын дунд болж буй үйл явдал зэргийг ашиглаж Украины баруун талыг тогтворгүй болгож, улмаар Украины армийн хүчийг сарниулах гэсэн Оросын тактик байх магадлалтай юм.