Yahoo: Далай лам монгол хүүг Буддын шашны удирдагчийн хойт дүр хэмээн нэрлэв

398
 

Yahoo: Далай лам монгол хүүг Буддын шашны удирдагчийн хойт дүр хэмээн нэрлэв

 

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам олон жилийн турш эрэл хайгуул хийж, олон таамаглал, яриа үүсгэсний эцэст X Богдыг хэн болохыг албан ёсоор зарласан билээ. АНУ-д төрсөн, найман настай монгол хүү X Богдоор тодорсон юм.

Тодруулбал, далай лам гуравдугаар сарын 8-нд Энэтхэгийн Химачал Прадеш мужийн Дарамсала хотод болсон ёслолын үеэр Монгол дахь Төвөдийн буддын шашны шинэ удирдагчийг тодруулсан. 2012 оны гуравдугаар сарын 1-нд  IX Богд нас барснаас хойш 10 дахь хойт дүрийн суудал эзгүй байсан. X Богд дараагийн Далай лам болон шашны хоёр дахь дээд эрх мэдэл болох Банчен ламыг хүлээн зөвшөөрөх чухал үүргийг гүйцэтгэх болно. Х Богдын асуудал нь Хятадын Засгийн газартай зөрчилдөх шалтгаан болох вий гэсэн айдсаас болж түүний хэн болохыг зарлахгүй, зарим зүйл тодорхойгүй байгаа ч түүнийг АНУ-д төрсөн Агуйдай, Ачилтай хэмээх ихэр хүүгийн нэг гэж таамаглаж байна.

Ихрүүдийн аав нь  их сургуулийн математикийн багш, ээж нь Монголын томоохон компанийн захирал аж. Х Богдын эмээ Ц. Гарамжав нь УИХ-ын гишүүн асан юм.

2011 онд Хятадын Коммунист нам ГХЯ-аар дамжуулан дараагийн Дээрхийн Гэгээнтнийг зөвхөн Бээжингээс томилох бөгөөд өөр нэр дэвшигчийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Бурханы шашны хоёр дахь дээд оюун санааны удирдагчаар тодорч байсан зургаан  настай Гэдхун Чоеки Ньима хүү учир битүүлгээр алга болсны дараа Хятадын Коммунист нам өөрсдийн томилсон ламыг суулгахыг оролдсон. Бээжин Төвөдийн Коммунист намын гишүүний гэр бүлд төрсөн Гялцэн Норбу хэмээх хүүг Банчен ламын хойт дүрээр нэрлэж байв.

Далай лам 2016 онд Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол дахь Төвөдийн Буддизмын тэргүүн мэндэлсэн гэдгийг анх зарлаж байсан. Далай ламын айлчлалын дараа Хятад улс хариу арга хэмжээ авч, Монголоос импортлож буй түүхий эдэд татвар ногдуулж, БНХАУ-ын ӨМӨЗО-аар дамжин өнгөрөх тээвэрлэлтэд нэмэлт транзит татвар ногдуулсан. Тухайн үед БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд хандан "Далай лам Монголд нууцаар айлчилсан нь Хятад, Монголын харилцаанд сөргөөр нөлөөлсөн. Монгол Улс энэ сургамжийг мартахгүй гэж найдаж байна" хэмээн анхааруулж байв.

https://www.yahoo.com/news/dalai-lama-names-us-born-175717139.html


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>