ХАА-г дэмжих сангаас үе, үеийн Засгийн газар, сайд нарт олгосон зээлийг ил болгоно

226

ХАА-г дэмжих сангаас үе, үеийн Засгийн газар, сайд нарт олгосон зээлийг ил болгоно

 

Авлигын эсрэг шилэн ажиллагааны талаар ЦХХХ-ны сайд Ц.Учрал мэдээлэл өгөв. Тэрбээр "Зургаадугаар сарын 1-ний дотор мэдээллийг олон нийтэд ил болгох үүргийг Засгийн газраас өгсөн. shilen.gov.mn цахим хуудаст мэдээллээ нээлттэй болгож байгаа газруудыг үнэлж байгаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж уг цахим хуудаст өнгөөр ялгаж байна. Өнгөөр ялгасан учир нь мэдээллээ ил болгож байгааг үнэлсэн.

Өнгөрсөн хугацаанд яам, агентлагуудаас илгээсэн мэдээллүүдэд үндэслээд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нийт 10,325 зээлдэгчээс 6,092 ААН, ТББ, иргэний 52.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн талаарх мэдээллийг нээлттэй байршууллаа. Үлдсэн зээлдэгчдийн мэдээллийг долоо хоногт багтаан ил болгохоор мэдээлэл хариуцагчтай тохирсон. ХАА-г дэмжих сангийн зээлд улсын төсөв, Япон улсын буцалтгүй тусламж, БНХАУ-ын Засгийн газрын зээл гэсэн төрөлтэй. Уг сангаас Улаанбаатар хотод 643 зээл олгосон байна. Энэ нь ямар зориулалтаар авсан, ямар компани хэдэн төгрөгийн зээл авсан зэргийг хайлт хийхэд гарч ирнэ. Энэ нь үе, үеийн Засгийн газар, сайд нарын олгосон зээлүүд.

Тариалан эрхлэлтийн сантай нэгдээд ХАА-г дэмжих сан болсон. Энэ долоо хоногт мэдээлэл хариуцагч буюу ХАА-г дэмжих сангийн удирдлагууд, ХХААХҮЯ машинд уншигдах байдлаар мэдээллээ илгээхээр нь олон нийтэд ил болгоно. Мэдээллүүдийг OPEN DATA хэлбэрт шилжүүлж чадвал бизнес эрхлэхэд хамгийн том өгөгдөл болох бололцоо байна.

Мэдээлэл хариуцагч нар мэдээллийн үнэн бодит мэдээллийг хариуцна. Тусгай санг эзэмшиж байгаа нь хууль зөрчөөгүй. Шилэн ажиллагааны хувьд мэдээллийг л нийтэд ил болгож байна.

Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 71 байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн нэрийг ил болголоо. Нийт 120 гаруй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой байгууллага байдаг. Эхний ээлжид 71 байгууллагын ТУЗ-ийг байршууллаа.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын ТУЗ-ийн гишүүдийг бүгдийг буруутгах боломжгүй. Шаардлага хангасан, мэргэжлийн шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж буй ТУЗ-ийн гишүүн олон бий.

Эх сурвалж: www.polit.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>